ЦЭРГИЙН АЛДАР ХӨШӨӨТ ЦОГЦОЛБОРЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА.

Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх таатай орчинг бүрдүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангитай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд “ЦЭРГИЙН АЛДАР” хөшөөт цогцолборыг сэргээн засварлалаа. Уг ажлын хүрээнд шинээр их буу суурилуулах, хөшөөний их бие, суурь, танк их бууны суурийг сэргээн засварлах, гадна […]

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЭНЭ ОНД НИЙТ 9 ШИНЭ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Говьсүмбэр аймагт энэ онд нийт 9 шинэ төсөл арга хэмжээг Улсын төсвийн 69.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн ба 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 4 төсөл арга хэмжээний буюу Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн 12.8 тэрбум төгрөг төсөвт өртөг бүхий 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил, 2.6 тэрбум төгрөг төсөвт өртөг бүхий […]

“ЧОЙР МАРАФОН-2024” НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол Улсад биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд гүйлтийн спортыг хөгжүүлэх, сурталчлан таниулах, гүйлтээр хичээллэгч сонирхогч иргэдийн оролцоог нэмэгдүүлж, өсвөр залуу үеийнхэнд тэсвэр хатуужилтай бие бялдар оюун санааны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор “ЧОЙР МАРАФОН-2024” нээлттэй тэмцээнийг 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион […]

ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН ДАРГА СТЕФАНИ БУРРИ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ЗОЧИЛЛОО.

Энэ жил Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Үүний хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри Говьсүмбэр аймагт зочилж, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүн болон цаашид хэрэгжүүлэх боломжтой шинэ төслүүдийн талаар санал бодлоо солилцлоо. Swiss Cooperation in Mongolia

“МӨНХ” БАГИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

Төрийн үйлчилгээг хөдөөгийн багийн иргэдэд хүргэх, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулах, иргэдийг мэдээллээр хангах, санал хүсэлтийг сонсох зорилгоор төрийн байгууллагууд хөдөөгийн багийн иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажиллалаа. Багийн өдөрлөгийн үеэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар цаг үеийн мэдээлэл танилцуулж, иргэдийн өргөдөл, гомдлыг газар дээр […]

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ДАХИН ЗАРЛАГДЛАА.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “8 байршилд 1000 айлын нийтийн орон сууц, 2 байршилд 80 айлын хаус хорооллын төсөл сонгон шалгаруулалт”-ын баримт бичгийг 2024 оны 05 дугаар сарын 07-оос 05 дугаар сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээн авна. Доорх төсөл сонгон шалгаруулалтын баримт […]

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА 21 АЙМГААС 5 ДУГААР БАЙРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ.

Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалсан Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 181 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээллээс бүрддэг. Судалгааны зорилго […]

ХҮҮХДИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР 20 ӨРХӨД “ЧИП” БАГЦ ОЛГОВ.

НҮБ-ын Хүүхдийн сантай Говьсүмбэр аймаг 2024-2025 онд хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Үүний хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлдэг шинэлэг технологи болох Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцыг 20 өрхөд гардуулж, иргэд олон нийтэд зориулсан мэдээллийн төвийг байгууллаа. Чип багцыг сонирхсон иргэд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээлэл авна уу. […]

Төрийн албан хаагчдын түүхийн мэдлэгийг сорих хөгжөөнт “ДЭВЖЭЭ” тэмцээн зохион байгуулагдлаа.

ГОВЬСҮМБЭР АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 30 ЖИЛИЙН ОЙ аймаг байгуулагдсан түүхэн хөгжил, Боржигин өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Төрийн албан хаагчдын түүхийн мэдлэгийг сорих хөгжөөнт “ДЭВЖЭЭ” тэмцээн зохион байгуулагдаж, 28 төрийн байгууллагын 60 албан хаагч оролцлоо. 1 дүгээр байранд ТЭГРИ ЧИНУ баг /Аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн […]

ТОХИЖИЛТ СҮМБЭР ОНӨААТҮГАЗАРТ АВТОКРАН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

Сүмбэр сумын 2024 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-т гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ хийх зориулалттай өрөмтэй, вишкатай, автокраныг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өглөө.

СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧДЫН III ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Говьсүмбэр аймгийн түүхт 30 жилийн ой, Монгол улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 2 жил тутамд зохион байгуулагддаг “СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧДЫН III ЗӨВЛӨГӨӨН”-ийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар, Боржигин өв музей, […]

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ.

Төв суурин газрын хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг хангах, махны хомсдол, үнийн хөөргөдөл үүсгэхгүй байх, үнийг тогтворжуулах зорилгоор аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 30 тн, хонь, ямааны махыг Сүмбэр буянт ХХК, Очир мөнх хайрхан ХХК-нуудтай гэрээ байгуулан махны нөөцийг бэлтгэсэн. Бэлтгэсэн нөөцийн махыг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дараах цэгүүдэд худалдаалж […]

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2024” ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА.

Монголын Хуульчдын холбооноос 2019 оноос эхлэн жил бүрийн 05 дугаар сарын 01-нд “Хуульчийн Про Боно” өдрийг /хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлэх өдөр/ тэмдэглэж ирсэн бөгөөд тус арга хэмжээ 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11.00-16.00 цагийн хооронд аймгийн Биеийн тамир спортын газарт зохион байгуулагдаж байгаа тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцож мэргэжлийн […]

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажиллалаа. Энэ үеэр Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд зохион байгуулсан хяналт шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний тогтоолын биелэлт, төрийн албаны тухай хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, арга зүйн зөвлөгөө өглөө. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун “Төрийн албаны шинэтгэл” сэдвээр, […]

ICU INTERNATIONAL CHEERLEADING CUP 2024 – ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙН ТЭМЦЭЭН

Монгол улсаа төлөөлөн Youth Coed Median, Junior Coed Advanced төрөлд Говьсүмбэр аймгийн ХАР СУВД баг оролцож 3-р байр эзэлж ЦОМ, ХҮРЭЛ медалийн эзэн боллоо. ХАР СУВД баг нь энэхүү тэмцээнд оролцохын тулд 2 жилийн хугацаанд тасралтгүй бэлтгэл сургуулилтаа шаргуу хийсээр ирсэн. Нийт баг тамирчид, дасгалжуулагч багш Ууганбаатар, Анхцэцэг нартаа баяр хүргэн цаашдын тэмцээн уралдаанд амжилт […]

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Монгол улсад биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жил, Аймгийн аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээнд 15 багийн 120 гаруй харваач оролцож байна.      

СПОРТЫН 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Говьсүмбэр аймаг үүсэн байгуулагдсаны 30 жил, Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн баярыг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Спортын 3 төрөлт тэмцээнийг аймгийн Онцгой байдлын газар, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Иргэдийн […]

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРАХАД БЭЛЭН БОЛЛОО.

Төв суурин газрын хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг хангах, махны хомсдол, үнийн хөөргөдөл үүсгэхгүй байх, үнийг тогтворжуулах зорилгоор аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 30 тн, хонь, ямааны махыг Сүмбэр буянт ХХК, Очир мөнх хайрхан ХХК-нуудтай гэрээ байгуулан махны нөөцийг бэлтгэсэн. Нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүдтэй аймгийн Засаг дарга Г.Батсуурь уулзалт зохион байгуулж, 2024 […]

БАЯНТАЛ СУМЫН “ИХ-УУЛ” БАГИЙН МАЛЧИН Р.ЯНЖИН “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” БОЛЛОО.

Монголын Үндэсний Олон Нийтийн радио телевиз, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран шалгаруулдаг “Таван Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит таван төлийн эзэн, “Алтан ишигний эзэн” шагналаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын “Их-уул” багийн малчин Р.Галбадрахын гэргий Р.Янжин шалгарч, шагналыг аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянтал сумын Засаг дарга Б.Ганбаяр, Баянтал сумын ИТХ-ын дарга Мөнх-Эрдэнэ, “Их-уул” багийн Засаг […]