Алсын хараа

Хүний хөгжлийг хангасан бодлогыг оновчтой тодорхойлж, төрийн үйлчилгээг иргэн бүрт чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэгч,  мэргэшсэн байгууллага болно. 

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх. 

Чанарын бодлого

Орон нутгийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн бодлогыг иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлж, улс, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаагаа сайжруулан хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэн иргэдэд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, хурдан шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд, чанартай хүргэж, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэн ажиллана.

Говьсүмбэр аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл

1. Уул уурхай

2. Тээвэр логистек

3. Хөдөө аж ахуй

4. Аялал жуулчлал

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

1. Хүний хөгжлийн бодлогын хүрээнд: Хүний хөгжлийн бодлогыг дэмжиж, шинжлэх ухаан, инновацид тулгуурлан эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх. 2. Эдийн засгийн бодлогын хүрээнд: Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи, инновацыг нутагшуулах замаар нэмүү өртөг шингэсэн уул уурхайн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж, газар нутгийн байршил, зам тээвэр, харилцаа, холбоо, дэд бүтцийн давуу байдалд түшиглэсэн тээвэр, логистикийн нөөцөд тулгуурлан олон тулгуурт эдийн засгийн өсөлтийг хангах. 3. Засаглалын бодлогын хүрээнд: Тогтвортой, нэгдмэл гадаад, дотоод бодлогын хүрээнд төр, төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагаанд тулгуурлан хүний эрх, шударга ёс, хууль ёсыг бэхжүүлж, гамшиг, осол, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, орон нутгийн хамгаалалтын тогтолцоог хэрэгжүүлэх замаар иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх. 4. Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд: Байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн өсөлтийг хангахуйц байгаль орчинд ээлтэй шинжлэх ухаан, инноваци, дэвшилтэт технологийг дэмжих замаар уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлоос хамгаалж, иргэдийн эрүүл орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

Зорилт -1 Санхүү, эдийн засгийн нээлттэй, ил тод байдлыг хангах

Зорилт-2. Татварын тухай хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, бодлогын зөвлөгөө, мэдээллээр хангаж, мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх

Зорилт-3.Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж,тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, бодлогынзөвлөгөө, мэдээллээр хангаж, мэргэшил, аргазүйн дэмжлэг үзүүлэх.

Зорилт-4: Төсвийн хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг багасгах.

Зорилт-5: Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангуулах.

Зорилт-6: Төрийн, орон нутгийн өмчийн байгууллагуудад Төсөв, санхүүгийн болон бусад хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартынхэрэгжилтэд дотоод аудит, санхүүгийн хяналт, шалгалт хийж эрсдэлээс урьдчилан сэргийлэх

Зорилт-7: Захиргааны статистик мэдээний хэрэгцээ, чанарыг хангуулан, аймаг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд ашиглана.

Зорилт-8: Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нэвтрүүлж, хэрэгжүүлнэ.

Зорилт-9: Хүн амын хөгжлийг ханган, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна.

Зорилт-10: Хүн амын бодлого Хөдөлмөр эрхлэлт,нийгмийн хамгааллын хууль тогтоомж,тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, бодлогын зөвлөгөө, мэдээллээр хангаж, мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх

Зорилт-11: Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо
дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлж, соёл урлагийн байгууллагуудын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.

Зорилт-12: Үндэсний, сонгодог, орчин үеийн урлагийн төрлүүдийг жигд хөгжүүлж, хүн амд урлаг гоо зүйн боловсрол олгох

Зорилт-13: Орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, орон нутгийн иргэнийг номын сангийн үйлчилгээнд өргөн хамруулах арга хэмжээг

Зорилт-14: Соёлын өвийн талаарх мэдлэг олгох, түүнийг хамгаалах, сурталчлах арга хэмжээг гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлал болон боловсролын тогтолцоогоор дамжуулан хэрэгжүүлэх 

Зорилт-15: Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг хангах, сурталчлах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх

Зорилт-16: Хүүхэд, гэр бүл, залуучуудыг хөгжүүлэх орчин нөхцөлийг хангах

Зорилт-17: Хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлж, хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх