НҮБ-ын Хүүхдийн сантай Говьсүмбэр аймаг 2024-2025 онд хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Үүний хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлдэг шинэлэг технологи болох Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцыг 20 өрхөд гардуулж, иргэд олон нийтэд зориулсан мэдээллийн төвийг байгууллаа.
Чип багцыг сонирхсон иргэд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээлэл авна уу.
Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн баг аймгийн сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, бага насны хүүхдийн хөгжил, аудио хичээлийн хэрэглээ зэрэг олон сэдвээр санал солилцлоо.



\












