ГОВЬСҮМБЭР АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 30 ЖИЛИЙН ОЙ аймаг байгуулагдсан түүхэн хөгжил, Боржигин өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Төрийн албан хаагчдын түүхийн мэдлэгийг сорих хөгжөөнт “ДЭВЖЭЭ” тэмцээн зохион байгуулагдаж, 28 төрийн байгууллагын 60 албан хаагч оролцлоо.
1 дүгээр байранд ТЭГРИ ЧИНУ баг /Аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэс, Боловсрол, шинжлэх ухааны газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боржигин Өв музей, Насан туршийн боловсролын төв, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс/
2 дугаар байранд ТҮҮЧЭЭ баг / Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Прокурорын газар, Дуу бүжгийн Боржигин чуулга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар/
3 дугаар байранд БОДОНЧАР БОГД /Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Нийтийн номын сан, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжилзүйн газар/ баг тус тус шалгарлаа.






























