ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧДЫН III ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Говьсүмбэр аймгийн түүхт 30 жилийн ой, Монгол улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 2 жил тутамд зохион байгуулагддаг “СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧДЫН III ЗӨВЛӨГӨӨН”-ийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар, Боржигин өв музей, Дуу бүжгийн Боржигин чуулга хамтран зохион байгуулж, Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн 7 ай савын 157 өвлөн уламжлагч оролцлоо.
Үйл ажиллагааг нээж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, АЗДТГ-ын дарга Д.Содном нар мэндчилгээ дэвшүүлж, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Баясгалан, СУГ-ын соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Лхагвамаа нар төрийн зүгээс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар илтгэл танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулж, зөвлөгөөнөөс гарсан санал, санаачилга, зөвлөмж, шийдлийг ажил хэрэг болгоход аймаг орон нутгийн зүгээс бүх шатны оролцоог дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Тус арга хэмжээний үеэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Говьсүмбэрийн төлөө медаль”-иар Лувсан-Очирын Адъяажав, МУСТА Палай Хандомаа, Ишжамцын Лхагважав, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр МУСТА Боохууз Хүдэр, МУСТА Ширчингийн Энхбаяр, Сүмбэр сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр Эрдэнэбаярын Дашжаргал, Шивээговь сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр О.Эрдэнэбаяр, Л.Цэрэночир нар тус тус шагнагдлаа.
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us