ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

СПОРТЫН 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Говьсүмбэр аймаг үүсэн байгуулагдсаны 30 жил, Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн баярыг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Спортын 3 төрөлт тэмцээнийг аймгийн Онцгой байдлын газар, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл нар оролцож баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлэн амжилт хүслээ.
Тэмцээнд 20 багийн 380 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 28-ны өдрүүдэд аймгийн Политехникийн коллежийн спорт зааланд волейбол, 3*3 сагсан бөмбөг, олс таталт гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдана.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us