Говьсүмбэр аймгийн Засаг даргын танилцуулга
ТӨМӨРБААТАРЫН БАТ-ЭРДЭНЭ
Төрсөн газар, огноо: 1987 онд Дорноговь аймгийн Сүмбэр сум одоогоор Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн.
Боловсрол: 1994-2004 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р 10 жилийн дунд сургууль, 2004-2009 онд Улаанбаатар хотын Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженерийн сургуулийг Инженер-Эдийн засагч мэргэжлээр эзэмшсэн. 2013 онд Удирдлагын академийг Нийгмийн удирдлагын чиглэлээр мэргэшиж, 2021 онд тус сургуулийг Эдийн засгийн чиглэлээр магистр цолоо хамгаалсан.
Ажлын туршлага: 2009-2013 онд аймгийн ИТХ-д Орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн, 2013-2015 онд аймгийн Худалдан авах ажиллагааны албанд ахлах мэргэжилтэн, 2015-2020 онд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, 2020-2024 Сүмбэр сумын Засаг дарга, 2024 оноос Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА
Т.БАТ-ЭРДЭНЭ