ЗАМ ДАГУУ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд босоо тэнхлэгийн олон улсын чанартай авто зам дагуу худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтад аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, АЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Хонгор, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Авто тээврийн газрын дарга […]

“НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ДОЛОО ХОНОГ-2024”

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж буй “Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног-2024” арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд Карл Попперийн мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулж, 11 байгууллын 33 албан хаагч оролцсоноос: Тэргүүн байранд […]

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ЭРДМИЙН БАЯР БОЛЛОО.

Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 12 дугаар ангийг 199, 9 дүгээр ангийг 341, 5 дугаар ангийг 446 нийт 986 суралцагч, Политехникийн коллежийг 126 оюутан төгсөж, өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Эрдмийн баяр”-аа тэмдэглэн өнгөрүүллээ. Эрдмийн баярын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Сүмбэр […]

ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГА НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖСЭНИЙ 20 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛ, ХҮНДЭТГЭЛИЙН ЖАГСААЛ БОЛЛОО.

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн арга хэмжээнд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал өнөөдөр Боржигин чуулгын гадна талбайд боллоо. Ёслолын жагсаалд Онцгой байдлын байгууллага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт 100 гаруй алба хаагч оролцлоо.           

II УЛИРЛЫН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 15 ИРГЭН ТЭНЦЛЭЭ.

Төрийн албаны нөөц бүрдүүлэх 2024 оны II улирлын Ерөнхий шалгалтыг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн шалгалтыг Говьсүмбэр аймагт өгөхөөр 38 иргэн бүртгүүлснээс 37 иргэн буюу 97,4% нь шалгалтад орлоо. Нийт оролцогчдын 9 буюу 24% нь эрэгтэй, 28 буюу 76% нь эмэгтэй байна. Насны ангиллаар авч үзвэл: 18-25 насны төлөөлөл […]

“ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО.

Хүний эрхийн үндэсний комиссоос аймгийн Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрхийн нөхцөл байдал тулгамдаж буй асуудал, хүүхдийн оролцоо, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцож, нэгдсэн ойлголттой болох зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрх, хамгаалал” сэдвээр өглөөний уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Уулзалтад аймгийн Засаг даргын Орлогч, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны дарга Б.Наранбаатар, АЗДТГ-ын […]

ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН СПОРТЫН 3 ТӨРӨЛТ “НӨХӨРЛӨЛ – 2024” БАГА НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Говьсүмбэр аймаг байгуулагдсаны түүхт 30 жилийн ой, Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын үе үеийн төгсөгчдийн “НӨХӨРЛӨЛ – 2024” спортын 3 төрөлт бага наадам 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл 3 өдрийн турш Чойр хотноо амжилттай зохион байгуулагдаж, 1987 оноос 2022 […]

Үе үеийн төгсөгчдийн төлөөлөл аймгийн Засаг дарга Г.Батсуурьтай уулзалт хийлээ.

Үе үеийн төгсөгчдийн төлөөлөл аймгийн Засаг дарга Г.Батсуурьтай уулзаж, аймаг орон нутгийн нийгэм, эдийн засаг, хөгжлийн талаар ярилцаж, Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ой, Боржигин наадам-2024 тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой санал хүсэлтээ солилцлоо. Төгсөгчдөдөө ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.  

Аймаг, орон нутгаа хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй төгсөгчид болон спортын зүтгэлтнүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Говьсүмбэр аймаг байгуулагдсаны түүхт 30 жил, Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй аймгийн үе үеийн төгсөгчдийн “НӨХӨРЛӨЛ-2024” спортын 3 төрөлт бага наадмын нээлтийн үйл ажиллагааны үеэр Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Говьсүмбэрийн төлөө медаль”-иар 56 төгсөгч, Аймгийн “Засаг даргын жуух бичиг”-ээр 10 төгсөгч, “Биеийн тамир спортын хорооны Улсын хорооны […]

ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН “НӨХӨРЛӨЛ-2024” СПОРТЫН 3 ТӨРӨЛТ БАГА НААДМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Говьсүмбэр аймаг байгуулагдсаны түүхт 30 жил, Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй аймгийн үе үеийн төгсөгчдийн “НӨХӨРЛӨЛ-2024” спортын 3 төрөлт бага наадмын нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ёслол төгөлдөр боллоо. Энэхүү наадамд оролцож буй төгсөгчдийг дээд, дунд, доод гэсэн 3 үед хуваан зохион […]

“МОНГОЛ САКУРА-БУЙЛС ЦЭЦЭГЛЭХ ХАВАР”СОЁЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭВЕНТ

Улсын тусгай хамгаалалттай Чойрын богд уулын орчны бүс нутаг, байгалийн өвөрмөц тогтоц, шашин түүхийн дурсгалыг түшиглэн байгаль, түүхийн, соёлын өв бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, хадгалж, хамгаалах, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Монгол сакура-Буйлс цэцэглэх хавар” соёлын аялал жуулчлалын эвент арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тус арга дараах үйл ажиллагаа зохион […]

ЦЭРГИЙН АЛДАР ХӨШӨӨТ ЦОГЦОЛБОРЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА.

Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх таатай орчинг бүрдүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангитай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд “ЦЭРГИЙН АЛДАР” хөшөөт цогцолборыг сэргээн засварлалаа. Уг ажлын хүрээнд шинээр их буу суурилуулах, хөшөөний их бие, суурь, танк их бууны суурийг сэргээн засварлах, гадна […]

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЭНЭ ОНД НИЙТ 9 ШИНЭ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Говьсүмбэр аймагт энэ онд нийт 9 шинэ төсөл арга хэмжээг Улсын төсвийн 69.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн ба 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 4 төсөл арга хэмжээний буюу Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн 12.8 тэрбум төгрөг төсөвт өртөг бүхий 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил, 2.6 тэрбум төгрөг төсөвт өртөг бүхий […]

“ЧОЙР МАРАФОН-2024” НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол Улсад биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд гүйлтийн спортыг хөгжүүлэх, сурталчлан таниулах, гүйлтээр хичээллэгч сонирхогч иргэдийн оролцоог нэмэгдүүлж, өсвөр залуу үеийнхэнд тэсвэр хатуужилтай бие бялдар оюун санааны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор “ЧОЙР МАРАФОН-2024” нээлттэй тэмцээнийг 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион […]

ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН ДАРГА СТЕФАНИ БУРРИ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ЗОЧИЛЛОО.

Энэ жил Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Үүний хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри Говьсүмбэр аймагт зочилж, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүн болон цаашид хэрэгжүүлэх боломжтой шинэ төслүүдийн талаар санал бодлоо солилцлоо. Swiss Cooperation in Mongolia

“МӨНХ” БАГИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

Төрийн үйлчилгээг хөдөөгийн багийн иргэдэд хүргэх, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулах, иргэдийг мэдээллээр хангах, санал хүсэлтийг сонсох зорилгоор төрийн байгууллагууд хөдөөгийн багийн иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажиллалаа. Багийн өдөрлөгийн үеэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар цаг үеийн мэдээлэл танилцуулж, иргэдийн өргөдөл, гомдлыг газар дээр […]

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ДАХИН ЗАРЛАГДЛАА.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “8 байршилд 1000 айлын нийтийн орон сууц, 2 байршилд 80 айлын хаус хорооллын төсөл сонгон шалгаруулалт”-ын баримт бичгийг 2024 оны 05 дугаар сарын 07-оос 05 дугаар сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээн авна. Доорх төсөл сонгон шалгаруулалтын баримт […]

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА 21 АЙМГААС 5 ДУГААР БАЙРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ.

Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалсан Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 181 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээллээс бүрддэг. Судалгааны зорилго […]

ХҮҮХДИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР 20 ӨРХӨД “ЧИП” БАГЦ ОЛГОВ.

НҮБ-ын Хүүхдийн сантай Говьсүмбэр аймаг 2024-2025 онд хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Үүний хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлдэг шинэлэг технологи болох Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцыг 20 өрхөд гардуулж, иргэд олон нийтэд зориулсан мэдээллийн төвийг байгууллаа. Чип багцыг сонирхсон иргэд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээлэл авна уу. […]

Төрийн албан хаагчдын түүхийн мэдлэгийг сорих хөгжөөнт “ДЭВЖЭЭ” тэмцээн зохион байгуулагдлаа.

ГОВЬСҮМБЭР АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 30 ЖИЛИЙН ОЙ аймаг байгуулагдсан түүхэн хөгжил, Боржигин өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Төрийн албан хаагчдын түүхийн мэдлэгийг сорих хөгжөөнт “ДЭВЖЭЭ” тэмцээн зохион байгуулагдаж, 28 төрийн байгууллагын 60 албан хаагч оролцлоо. 1 дүгээр байранд ТЭГРИ ЧИНУ баг /Аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн […]

ТОХИЖИЛТ СҮМБЭР ОНӨААТҮГАЗАРТ АВТОКРАН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

Сүмбэр сумын 2024 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-т гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ хийх зориулалттай өрөмтэй, вишкатай, автокраныг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өглөө.