ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

СҮМБЭР СУМЫН МАЛАХ БАГИЙН МАЛЧИН Б.МӨНХЖАРГАЛЫН ӨРХ ГЭР БҮЛ “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” БОЛЛОО.

Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран шалгаруулдаг “Таван Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит таван төлийн эзэн, “Алтан хурганы эзэн” шагналаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малах багийн малчин Б.Мөнхжаргалын өрх гэр бүл шалгарч, шагналыг аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Түвшинзаяа нар малчны хотонд нь гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Малах багийн малчин Б.Мөнхжаргал нь 32 жил тасралтгүй мал маллаж, мал сүргээ 4 төрөл дээр өсгөн үржүүлж, сүүлийн 3 жилийн байдлаар нийт мал сүргийнхээ тоо толгойг тогтвортой өсгөж байгаа туршлагатай малчин юм.
Б.Мөнхжаргалыг эрдэнэт мал сүргээ үр төлөөр нь өсгөн ашиг шимийг нь нэмэгдүүлэн мал маллагааны уламжлалт арга барилыг нэвтрүүлэн, оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж, 2012 онд мянгат малчин, 2015 онд Сүмбэр сумын Сайн малчин, 2020 онд аймгийн аварга малчнаар тус тус шагнагдаж байсан.
Нүүдэлч ахуйн өв соёлоо дээдлэн эрдэнэт мал сүргээ маллахдаа бэлчээрийн сэлгэц зохион байгуулалтыг зөв зүйтэй хийж, хөрс газрынхаа эко системийг бүрдүүлэн ажиллаж, орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмж, бусдыгаа манлайлан хөдөлмөрлөж “Алтан төлийн эзэн” болсонд халуун баяр хүргэе.
Эрдэнэт мал сүргийн тань арвин цагаан буян дэлгэрэх болтугай.
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us