Аймгийн түүх соёл

Улсын бага хурлын 1991 оны 6-р сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Харин Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 6-ны өдөр 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8 сард байгуулагдсан

Түүх: Одоогоос 766 жилийн өмнө 1240 оны цагаан хулгана жил зохиогдсон, дэлхийн аугаа их түүх соёлын дурсгалт бичгүүдийн нэг болох монголын нууц товчоонд “Боданчар Боржигин овогтон болов” хэмээжээ. Эзэн Чингис хаан бол Бөртэ Чонын удам Боданчарын 11 дэх үеийн ач ажээ. Боданчар нь ах нараасаа салж Боржигин овогтныг бий болгожээ гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг