Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр Монгол улс даяар Монгол улсын түүх, Физик хичээлээр эхэлж байна.
Энэ жилээс шалгуулагчид улс даяар ЭЕШ-ын оноогоо сонсох гэж 14 хоног хүлээх хэрэггүй боллоо. Учир нь энэ жилээс шалгалтын дүнг шууд машинаар засч, Боловсролын үнэлгээний дүнг шууд зарладаг болжээ.
Энэ жил шууд засалтын “Шилэн технологи”-ийг нэвтрүүлж байгаа бөгөөд өмнө нь 14 хоногийн дараа шалгалтын дүн гардаг байсан бол 2019 оны элсэгчид ЭЕШ-аа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой болсноороо онцлогтой юм.
Тодруулбал, энэ жил улсын хэмжээнд 32 шалгалтын нэгдсэн байранд ЭЕШ-ын хариу шалгах төхөөрөмжүүдийг байршуулсан. Шалгалтын байранд хариу шалгах төхөөрөмжөө суурилуулсан учраас шалгуулагчийн нүдэн дээр хариуг дэлгэцээр харуулан цагийн дараа байрны гадаа дүнг зарлан харин маргааш нь цахим сайтад байршуулах юм байна. ЭЕШ энэ сарын 18-нд Хими, Газарзүй, Англи хэл, 19-нд Биологи, Математик, 20-нд Монгол хэл, Орос хэл, Нийгмийн тухай мэдлэг зэрэг хичээлүүдээр авах юм байна.