ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

МАГИСТРЫН СУРГАЛТАД ЭЛСЭЛТ АВНА

МАГИСТРЫН СУРГАЛТАД ЭЛСЭЛТ АВНА

 

2019.05.28

Элсүүлэх мэргэжлийн чиглэл:      Төрийн захиргааны менежмент

Төрийн удирдлага

Элсэгчдэд тавигдах шаардлага:   Бакалаврын зэрэгтэй

Голч дүн 2,7-оос доошгүй

Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн байж болно

Суралцах хэлбэр: Улирал

Сургалтын хугацаа: 1.5 жил

Сургалтын төлбөр: 6.720.000 төгрөг (Сургалтын төлбөрийг 3.828.000, 2.892.000 төгрөгөөр тус тус хувааж төлнө)

Бүрдүүлэх материал:

  1. Магистрын сургалтад элсэхийг хүссэн өргөдөл /өргөдлийн маягтыг Академийн цахим хуудаснаас татаж авах/
  2. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  3. Бакалаврын зэргийн диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт (Гадаадад сургууль төгссөн бол баталгаат орчуулгатай байх)
  4. Магистрын судалгааны ажлын санал /зөвлөмжийг Академийн цахим хуудаснаас татаж авах/
  5. 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
  6. Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 406091259 тоот дансанд тушааж, баримтыг хавсаргана.

Хэрэв Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтыг төгссөн бол дипломын хуулбарыг ирүүлнэ.

Магистрын “УЛИРАЛ”-ын сургалтад элсэн суралцагч нь 2 улирал танхимын сургалтад хамрагдаж, 2 улирал зайгаар хичээл судална. Танхимын болон зайн хичээл судлах, магистрын судалгааны ажлын хамгаалалтын хугацааг урьдчилсан байдлаар:

  1. Танхимын цугларалт: I улирал /2019.09.01-2019.10.31 хүртэл/
  2. Зайгаар хичээл судлах: II, III улирал /2019.11.01-2020.03.31 хүртэл/
  3. Танхимын цугларалт: IY улирал /2020.04.01-2020.05.30 хүртэл/
  4. Магистрын судалгааны ажлын хамгаалалт: 2020.11.01-2020.12.30 хүртэл
  5. Төгсөлтийн ёслолын ажиллагаа /хугацааг тухайн үед нь зарлана/

Бүртгэлийн хугацаа: Элсэхийг хүсэгчдийн материалыг 2019 оны 05 дугаар сарын 13-аас 06 дугаар сарын 06-ны ажлын өдрүүдэд 09.00-12.30, 14.00-17.00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын 303 тоот өрөөнд хүлээн авна.

Элсэлтийн шалгаруулалтыг Удирдлагын академийн элсэлтийн комисс зохион байгуулж, хариуг мэдэгдэнэ.

Харилцах утас: Удирдлагын академийн орон нутаг дахь сургалтын менежер – 92063232

Цахим хуудас: www.naog.gov.mn

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us