ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДРИЙГ УГТАН СУРГАЛТ, ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хуульчийн нийтэд тустай үйл, ажиллагаа буюу Хуульчийн про-боно өдрийг угтан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Монголын хуульчдын холбооны Говьсүмбэр аймаг дахь төлөөлөгчтэй хамтран сургалт, сурталчилгаа, зөвлөн туслах үйлчилгээнүүдийг зохион байгууллаа.

Өмгөөлөгчдийн зөвлөлөөс 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хуульч мэргэжлийг сурталчлах болон эрх зүйн ухамсрыг төлөвшүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж,  2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Магвансүрэн, Монголын хуульчдын холбооны Говьсүмбэр аймаг дахь төлөөлөгч, өмгөөлөгч Д.Батчимэг, аймгийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б. Мөнгөнтуяа, Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч н.Энхцэцэг нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425 дугаар нээлттэй хорих ангийн хүмүүжигчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us