ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО”-НЫ ГИШҮҮДИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйл, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайд, Хууль Зүй Дотоод хэргийн сайдын хамтарсан А/51,А/69 тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийн үйл ажиллагааг тогтмолжуулах, чанаржуулах, үйлчилгээний эрх зүйн орчны мэдлэг мэдээллийг дээшлүүлж, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор хуралдлаа. 

Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь Зөрчил, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед болон дараагийн шатанд гэмт хэрэг, зөрчлийн холбогдогч /сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч/ болон хохирогч, гэрч хүүхдүүдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн эрхийг ханган хамгаалах чиг үүрэг бүхий хороо бөгөөд Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүүхдийг хүлээн авч шаардлагатай зөвлөгөө, туслалцаа, дэмжлэг үзүүлдэг.

Өнөөдрийн хурлаар:
– ХЭХЗХ-ны чиг үүргийн хэрэгжилт, хамтын ажиллагааны талаарх мэдээлэл танилцуулж
– ХЭХЗХ-ны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж
– ХЭХЗХ-ны гишүүд гэмт хэргийн хохирогч 4 хүүхдийн кейс дээр ажиллаж
– Цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, шинэ санаа дэвшүүлэн, түүнийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэн нэгдсэн шийдвэрт хүрлээ.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us