2019 оны 04 сарын 04 ны өдөр Боржигин өв музейн албан хаагчдын дунд музейн маркетинг, цаашдын хөгжлийн чиг хандлага сэдэвт илтгэлийн уралдааны зохион байгууллаа. Илтгэлийн уралдааны шүүгчээр Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Сүхбаатар, БСУГ-н мэргэжилтэн Цэвэлмаа нар ажиллалаа. Тус илтгэлд сан хөмрөгч Б.Урансанаа музей үзэгчдийн сэтгэл ханамжид нөлөөлж маркетингийг сайжруулах агуулгыг барин илтгэлээ тавьсан, тайлбарлагч боловсролын ажилтан Б.Чойдаш музейн үзүүллэг дэлгэлтээр маркетингийг сайжруулах, нягтлан бодогч Б.Аюурзана үйлчилгээний соёлоор маркетингийг сайжруулах, эрдэм шинжилгээний ажилтан Б.Лхагвамаа музейн дэлгүүр ажиллуулан маркетингийг сайжруулах, бүртгэл мэдээллийн санч Д.Өлзийбаяр музейд тулгамдаж буй 5 асуудлыг сошиал медиа маркетинг ашиглах 5 -н арга зам болгох сэдвээр тус тус илтгэлээ тавьсан. Илтгэлийн уралдаанд ЭША Б.Лхагвамаа тэргүүн байр, БМСанч Д.Өлзийбаяр дэд байрт тус тус шалгарлаа.