Монгол улсын Хог хаягдлын тухай хууль 2017 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан. Энэ хуулийн зорилт нь хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаархи боловсролыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжиж эхлээд байна.
“Хог хаягдлын тухай” хуулийн 9.3.12-т тусгасан заалтын хүрээнд орон нутагт Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажилуулах, мөнгөн урамшуулал олгох журмын төсөлд санал авч байна.
Иймд та бүхэн журмын төсөлтэй танилцаж холбогдох саналаа ажлын өдрүүдэд 08 цаг 30 минутаас -17 цаг 30 минутын хооронд Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Ц.Уранбаярт /99978875/, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Сувдмаа /99917414/ утсаар холбогдон өгнө үү.
Саналыг 2019 оны 3 дугаар сар 28-аас 4 сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хүлээн авна.
Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт,
хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс