ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 15 ДАХЬ УДААГИЙН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 04-ний  өдрийн А/30 дугаартай Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт буюу  Сонгон шалгаруулах онооны тогтолцооны 15 дахь удаагийн бүртгэл зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах тухай тушаалын дагуу 2019 оны 3 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд СХТТШ-ын бүртгэлийг амжилттай зохион байгууллаа.

Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/11 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар Дэд дарга Т.Баясгалан , нарийн бичгийн даргаар Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн Б.Энхцэцэг, Программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн А.Баярбат, Зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Э.Мөнхбаатар, Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Чинмэргэн нар томилогдон ажиллалаа.

СХТТШ-ын хураамж болох 24 ам.долларыг тушаалгах Төрийн банк Говьсүмбэр салбар Сүмбэр тооцооны төвтэй хамтрах ажиллах гэрээ байгуулж, зөрчил дутагдалгүй хамтран ажиллалаа.

Манай аймагт бүртгэх иргэдийн квот 35 хүн байсан бөгөөд нийт 26 иргэн, 17 эрэгтэй, 9 эмэгтэйг журмын дагуу харааны харалган байдал болон өнгө ялгах чадварыг шалгаж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн бүртгэсэн болно.

Шалгалт авах хуваарь 2019 оны 3 сарын 26-нд гарах бөгөөд мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын www.hudulmur-halamj.gov.mn  вэб хуудаснаас авах боломжтой бөгөөд шалгалт 2019 оны 4 сарын 05-наас 6 сарын 06-ны өдрүүдэд авна. Бүртгүүлсэн иргэд дээрх вэб хуудаснаас шалгалтад орох хуваариа харж, шалгалтад хоцрохгүй ирэх ёстой бөгөөд бүртгүүлсэн бичиг баримтаа авч очих шаардлагатай.

18 19 20 21 22 23 24 25 26 27

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us