ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Засгийн газрын 2014 оны 308 -дугаар тогтоолоор “Барилгын материалын чанарт тавих лабораторийн хяналтыг өргөжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд аймагтаа барилгын материалын сорил, шинжилгээний лабораторийг 2017 оноос барьж, 2018 онд ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулж байна.

2018 онд 5,7 сая төгрөгийн өртөг бүхий багаж, төхөөрөмж нэмж авснаар одоогийн байдлаар нийт 9 нэр төрлийн барилгын материал, хийц, эдлэлд сорил шинжилгээг мөрдөгдөж буй стандартуудын дагуу хийх боломжтой болон ажиллаж байна. Үүнд:

Сорилтын төрөл Сорилтын бүтээгдэхүүн Тодорхойлох үзүүлэлтүүд Сорилтод хэрэглэх стандарт
 

Барилгын материал

Хайрга,

дайрга

1.     Ширхэглэлийн бүрэлдэхүүн

2.     Тоос, шаварлаг хольцын хэмжээ

3.     Нимгэн үзүүрлэг хэс

4.     Ширхэгийн дундаж нягт

5.     Асгаасан нягт

6.     Ус шингээлт

7.     Нягт

MNS 2998:2009

MNS AASHTO M43:2002

Элс 1.     Элсэнд агуулагдах хайрга

2.     Ширхэгийн бүрэлдэхүүн

3.     Тоос, шавар шорооны хольц

4.     Нягт

5.     Асгаасан нягт

6.     Чийглэг

MNS 2916:2014
Цемент 1.     Барьцалдах хугацаа MNS 976:2008
Бетон 1.     Шахалтын бат бэх

2.     Эзлэхүүн жин

MNS 1272:1999

MNS 1920:1999

Барилгын зуурмаг

 

1.     Хөдөлгөөнт чанар

2.     Шахалтын бат бэх

3.     Температура

MNS 2120:1999

MNS 1170:1999

Физик механик- туршилт Сийрмэг

бетон

1.     Нягт

2.     Чийглэг

3.     Эзлэхүүн жин

4.     Ус шингээлт

5.     Шахалтын бат бэх

MNS 1521:2016
Хүнд

бетон

1.     Бат бэх үл эвдэх аргаар MNS ISO 1920-7:2006
Керамик тоосго ба гулдмай 1.     Хэв гажилт, зузаан, урт, өргөн

2.     Ус шингээлт

3.     Шахалтын бат бэх

4.     Эзлэхүүний жин /нягт/

MNS ISO 29469:2010

EN 12089:1997

EN 12087:1997

Хөөсөн полистрол бүтээгдэхүүн 1.             Эзлэхүүний нягт

MNS ISO 29470:2010

5 6 7

Цаашид 2019 ондоо багтаан “Итгэмжлэгдсэн лаборатори” болон ажиллахаар зорилго тавин ажиллаж байна.

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us