ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэл”-ийг эрчимжүүлэх 14 хоногийн аян, Монгол цэргийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд аймгийн хэмжээнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор “Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэл”-ийг эрчимжүүлэх 14 хоногийн аяныг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл зохион байгууллаа.

Аяны хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Монгол хурандаа” нийгэмлэгийн төлөөлөл аймгийн Төрийн цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнтэй лекц, ярилцлага хийлээ.

IMG_1375 IMG_1424 IMG_1452

2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол цэргийн өдрийн баярын хурлыг хийж тус аяны хүрээнд зохион байгуулагдсан тэмцээнүүдийн шилдгүүдийг тодрууллаа.

ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд “эссэ” бичлэгийн уралдааныг зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

IMG_6502 IMG_6510 IMG_6638

Мөн төрийн болон төрийн цэргийн байгууллагуудын албан хаагчдын дунд цэрэг-спорт цогцолбор тэмцээнийг 8 төрлөөр зохион байгууллаа. Уг тэмцээнд Цагдаагийн хэлтсийн “Шонхор 1” баг тэргүүн байр эзэлж Говьсүмбэр аймаг дахь “Уул уурхайн жишиг сургууль Политехник коллежийн баг”, “Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын алба” тус тус удааллаа.

IMG_6663

Баярын хурлын үеэр Батлан хамгаалах сайдын тушаалаар “Дайчин алдар – III” медалиар 1, “Эх орны төлөө – III” тэмдгээр 1 албан хаагчыг шагнаж урамшууллаа. Мөн 4 албан хаагчид цол нэмлээ.

IMG_6526 IMG_6559 IMG_6564 IMG_6552 IMG_6676 IMG_6598

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us