ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Сум, багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Аймгийн Засаг даргын Тамгын газраас Төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг сайжруулах, үйл ажиллагааны ололттой дутагдалтай тал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, сумдын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын ажлын арга барилыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор сум, багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын сургалтын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, төрийн албаны тухай хуультай холбогдон батлагдсан дүрэм, журам, зааврыг хэрэгжүүлэх талаар, Захирамж, тушаал боловсруулахад анхаарах асуудал, Архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх, Сумд агентлагуудын ажлын уялдаа, Сумдын төрийн сангийн үйл ажиллагаанд анхаарах асуудлууд, Баримт бичгийн төлөвлөлт, гүйцэтгэлийг сайжруулах нь зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийгдэж, туршлагаа хуваалцлаа.

IMG_6457 IMG_6459

Мөн сургалтын үеэр Харилцааны ур чадвар сэдвээр Удирдлагын академийн багш Т.Алтанцэцэг, Төрийн албан хаагчийн ёс зүй сэдвээр Удирдлагын академийн багш Н.Мөнхзул нар лекц уншлаа.

IMG_6473

Тус сургалтын үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг сагсан бөмбөг, волейболын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж, багийн дүнгээр Сүмбэр сумын ЗДТГ-ын баг тамирчид тэргүүн байранд шалгарч шилжин явах цомын эзэд боллоо.

IMG_6729 IMG_6832 IMG_6900 IMG_6898

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us