ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн төвд дулааны станц барьж ашиглах төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний хэлэлцүүлгийг зохион байгууллаа

“Монгол улсын 10 аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийгдэж байгаа аймгийн төвд дулааны станц барьж ашиглах төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг БНСУ-ын “Ёошин” консорциум, “Эко Трейд” ХХК-ний хамтран гүйцэтгэж, үнэлгээний танилцуулга, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чойр хотноо зохион байгууллаа.

ТЭЗҮ-ээр манай аймгийн төвд 20 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станц баригдах бөгөөд тус төслийн хүрээнд 7.5 км дулааны шугам, 5 дулаан дамжуулах төв баригдахаар төлөвлөгдсөн байна.

Тус дулааны станцын зээлийн гэрээ 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталгаажсан. Энэ онд барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэгийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байгаа бөгөөд зураг төслийн ажлыг гүйцэтгүүлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

IMG_5629 IMG_5640 IMG_5648 IMG_5658 IMG_5663 IMG_5670 IMG_5675 IMG_5694 IMG_5700 IMG_5716

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us