ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

УС ЦЭВЭРШҮҮЛЭХ ГАЗРУУДАД ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

УС ЦЭВЭРШҮҮЛЭХ ГАЗРУУДАД ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

 

Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сайхан, Байгаль цэвэр усны газруудад Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт гүйцэтгэв. Шалгалтын явцад 4 усны шинжилгээ, эрүүл зүйн нян судлалын 12 арчдас авч шинжилгээнд хамруулахад лабораторийн шинжилгээний дүнгээр 2 усны дээж нь нян судлалын үзүүлэлтээр стандартын шаардлага хангаж, химийн 2 үзүүлэлтээр стандартын шаардлага хангаагүй байна. Шинжилгээний дүнд үндэслэн 2 газарт ус шүүгчийг сольж давтан шинжилгээнд хамруулах тухай дүгнэлт гарган хүргүүлэв.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлөөс дурдвал ус боловсруулах хэсгийг хаалт хамгаалалтаар тусгаарлаагүй, ажилтныг хүнсний талаарх хууль тогтоомж, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтад хамруулж бүртгэл хөтлөөгүй, ус шүүгчийг зааврын дагуу хугацаанд нь сольж сэргээсэн бүртгэл хөтлөлтгүй, хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх гэрээгүй, дотоод хяналтын журам боловсруулж, хэрэгжүүлээгүй зэрэг зөрчлүүд илрэв.

Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 29 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлээд байна.

20190225_104857 20190225_104949 20190225_110108 20190225_115723 20190225_120237

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us