Эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг таван төрөл дээр нь өсгөж, малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөн, аймгийн эдийн засаг нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Бадамсамбуугийн Бадамцэрэн, Ширчингийн Алтангэрэл, 6-р дугаар багийн малчин Жийеэгийн Бат-Очир, Цэвээний Ерөөлт, 4 дүгээр багийн малчин Лхагвын Эрдэнэтогтох, Гончигдаржаагийн Бавуудорж, Шивээговь сумын 2 дугаар багийн малчин Чимэддоржийн Баттогтох, Баянтал сумын 2 дугаар багийн малчин Готовдоржийн Баярмагнай нарыг аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарийн 25-ны A/31 захирамжаар “Аварга малчин” цол, тэмдэгээр шагналаа.
Шилдгүүдийг тодруулахдаа аймгийн Засаг даргын захирамжаар баталсан журмын дагуу ажилласан жил, малжуулахад өгсөн малын тоо, малаа даатгалд хамруулсан байдал, мал сүргийн бүтэц, бэлтгэсэн хадлан тэжээл, шинээр бий болгосон ажлын байр, мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байдал гэхчлэн үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна.
Шагналыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ны билэгт сайн өдөр аймгийн удирдлагууд малчны хотонд нь төрөл садан, айл саахалтынх нь хажууд бахархалтайгаар гардуулан өглөө. “Урвуулагч” хэмээх “Шаргачин гахай” жилийн босгон дээр аймгийн аварга малчин зургаагаар нэмэгдлээ.
.