ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагч нартай “Гэрээ байгуулах ёслол”-ын ажиллагаа боллоо

2019 оны 01 дүгээр сарын 29 өдөр Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагч нартай “Гэрээ байгуулах ёслол”-ын ажиллагаа боллоо.

Ёслолын ажиллагааг аймгийн Засаг дарга Г.Батсуурь нээж  үг хэллээ. Засаг дарга хэлсэн үгэндээ 2019 оныг Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласныг цохон тэмдэглэж, энэ он бидний хувьд иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тохижилт бүтээн байгуулалтын ажлыг чанартай хийж гүйцэтгэх, иргэдэд боловсрол, эрүүл мэнд, соёлын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах, төрийн албан хаагчдыг чадваржуулж, тэдний ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр голлон анхаарч ажиллах бөгөөд  их бүтээн байгуулалт өрнөсөн сайхан жил байх болно хэмээн мэдэгдлээ.

Ёслолын ажиллагааны эхэнд 2018 онд хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж үр дүнгийн гэрээгээ “A” үнэлүүлсэн агентлаг, сумдын дарга нарт батламж гардууллаа. Мөн сумдын үйл ажиллагааг сайжруулах, албан хаагчдыг идэвхжүүлэх, төрийн албаны үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдлын талаарх нийгмийн сэтгэл зүйг дээшлүүлэхэд чиглэсэн  “Шинэ санаа, сайн туршлага”-ын уралдаанд амжилттай оролцсон Шивээговь сумыг Засаг даргын тамгын газар, Сүмбэр сумын Засаг даргын тамгын газар болон Сүмбэр сумын 1-р багийн Засаг дарга нарыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.

Ийнхүү “Гэрээ байгуулах ёслол”-ын ажиллагааг эхлүүлснээр аймгийн Засаг даргын орлогч дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Сүмбэр, Шивээговь, Баянтал сумын Засаг дарга нар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 20 агентлагийн дарга нар, Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежийн захиралтай үр дүнгийн гэрээ байгуулсан.

Мөн тус ёслолын ажиллагааны үеэр Засаг даргаас боловсрол, соёл урлагийн байгууллагуудын дарга нартай хамтран ажиллах гуравласан гэрээг байгууллаа. Энэхүү гэрээ нь 2019 онд боловсрол, соёл урлагийн салбарт хийгдэж ажлыг тодорхойлж байгаа бөгөөд гэрээний хэрэгжилтийг хангах, өдөр тутмын арга зүйн удирдлагаар хангах ажлыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар хэрэгжүүлэх ажээ.

IMG_9076 IMG_9105

IMG_9117 IMG_9112 IMG_9119 IMG_9123 IMG_9129 IMG_9133 IMG_9142 IMG_9147 IMG_9154 IMG_9157

IMG_9169

IMG_9175

IMG_9220

IMG_9237

IMG_9252 IMG_9265 IMG_9260

IMG_9279 IMG_9291 IMG_9310 IMG_9323 IMG_9332 IMG_9347 IMG_9362 IMG_9371 IMG_9384 IMG_9392 IMG_9399 IMG_9410 IMG_9425 IMG_9433 IMG_9439 IMG_9445 IMG_9454 IMG_9462 IMG_9467 IMG_9474 IMG_9483 IMG_9494 IMG_9497 IMG_9505 IMG_9518

IMG_9529 IMG_9590 IMG_9587 IMG_9580 IMG_9573 IMG_9567 IMG_9559 IMG_9551 IMG_9544

IMG_9614

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us