ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудын удирдах ажилтны уулзалт зөвлөгөөн боллоо

2019 оны 01 сарын 29-ны өдөр сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудын удирдах ажилтны уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийт 23 удирдах ажилтан оролцсон. Зөвлөгөөнөөр дараах асуудлуудыг хэлэлцлээ.
1. Боловсрол, соёл, урлагийн салбарт 2019 онд хийх ажлын төлөвлөгөө, хамтран ажиллах үйл ажиллагаа
2. Боловсрол, соёл, урлагийн салбарт хэрэгжих хөрөнгө оруулалтын хэрэгжилт, анхаарах асуудал
3. “Боловсролыг дэмжих дэд хөтөлбөр”, Соёл, урлагийг дэмжих дэд хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжүүлэх ажлын чиглэл
Боловсрол, соёл урлагийн салбарын 2019 онд хийх ажлын хүрээнд Санхүү төрийн сангийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Аймгийн цагдаагийн хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагууд хамтран ажиллах төлөвлөгөөний саналаа хэлэлцлээ.
Мөн аймгийн Засаг даргын орлогч Ш. Билэггүмбэрэл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С. Уранцэцэг нар салбарын удирдах ажилтнуудтай уулзаж, цаашид хийх ажлын санал солилцож, уулзлаа.

IMG_0647IMG_0656IMG_0661IMG_0677

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us