ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“ДАВС БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ” аяны нээлт боллоо

ХХААХҮЯ-ны сайд, Эрүүл мэндийн сайдын А-119, А/355-р тушаалын дагуу аймгийн  ХХААГазар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар хамтран “ДАВС БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ” аяны нээлтийг 2019 оны 01-р сарын 25-ний өдөр зохион байгууллаа. Тус аяны нээлтэд  давхардсан тоогоор 100 гаруй иргэд оролцлоо.  Тус арга хэмжээнд ХХААГ, МХГазраас  давсыг хэрхэн тохируулж хэрэглэх, давсыг хэтрүүлэн хэрэглэвэл ямар хор уршигтай талаарх гарын авлага бэлтгэн 100 гаруй иргэнд тараасан. Мөн эрүүл мэндийн газраас хүний биеийн индекс тодорхойлдог аппаратаар 10 хүнд үйлчилгээ үзүүлж  давс, сахарын хэмжээг тогтоож иргэдэд зөвлөгөө өгсөн.

5

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээлж байгаагаар монгол хүний давсны дундаж хэрэглээ хоногт 11 грамм байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс 2 дахин их үзүүлэлт. Хүн хоногт 5 граммаас ихгүй давс хэрэглэх нь эрүүл мэндээ хамгаалах нэг арга бөгөөд халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх анхдагч нөхцөл юм. Давсыг зохист хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд бөөрөнд ачаалал өгч, артерийн даралт ихсэх, улмаар тархинд цус харвахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна.

Хүн хоногт хэрэглэх давсныхаа 77 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс, 12 хувийг сүү, мах, жимс зэрэг бүтээгдэхүүний агууламжаас, үлдсэн 11 хувийг хүн өөрөө хоол, цайндаа хийж, хэрэглэдэг гэдгийг судалж тогтоожээ.

Тиймээс хүнс, хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулахад аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах замаар давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүнчлэн иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах шаардлагатай байна.

d60513181ba18d02b0a095544413e95e

4

2

20190125_143144-747x420

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us