ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Улсын бүртгэлийн мэдээллийн сан гэж юу вэ?

УЛСЫН БҮРТГЭГЧ ЗӨВЛӨЖ БАЙНА.

ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТАСГИЙН ДАРГА Б.УДВАЛЦЭЦЭГ:

Улсын бүртгэлийн мэдээллийн сан гэж юу вэ?
Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн ямар мэдээлэл нээлттэй, ямар мэдээллийг хязгаартайгаар ашиглаж болох вэ? ямар мэдээлэл хаалттай байх вэ?

“Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан” гэж нэгдсэн ангилал, код, индекс, арга зүй, стандарт, баримт бичгийн шаардлага болон хуульд заасны дагуу цуглуулж, боловсруулж, хадгалсан иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цаасан болон цахим мэдээллийн бүрдлийг хэлдэг байна.

12.2.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн дараах мэдээлэл нээлттэй байна:

12.2.1.нэрийн сан;

12.2.2.хаягийн сан;

12.2.3.хуулийн этгээдийн нэр, хаяг, регистрийн дугаар, төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, улсын бүртгэлд бүртгэсэн огноо, үүсгэн байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо, хувьцаа эзэмшигчийн нэр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан эсэх, хэлбэр, оноосон нэр өөрчлөгдсөн, татан буугдсан талаарх мэдээлэл;

12.2.4.төрийн болон албаны нууцад хамааруулснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө, газрын байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, зориулалт, төлөв байдал, эргэлтийн цэг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрөл, тусгай тэмдэглэл.

12.3.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн дараах мэдээлэл хаалттай байна:

12.3.1.иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэл;

12.3.2.төрийн нууцад хамааруулсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл;

12.3.3.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан арга хэмжээг авахад хөтөлсөн улсын бүртгэлийн мэдээлэл.

12.4.Энэ хуулийн 12.3.1-д заасан мэдээллийг иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах болон тухайн иргэний зөвшөөрлөөр таних, баталгаажуулах зорилгоор ашиглаж болно.

12.5.Энэ хуулийн 12.3-т зааснаас бусад мэдээллийг хязгаартайгаар ашиглаж болох мэдээлэл гэх бөгөөд хуулиар тусгайлан эрх олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны хүсэлтийн дагуу үнэ төлбөргүй олгоно.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us