ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Билгийн тооллын ХYII жарны “Урвуулагч” хэмээх ШОРООН ГАХАЙ жилийн сар шинийн барилдаан боллоо

Билгийн тооллын ХYII жарны “Урвуулагч” хэмээх ШОРООН ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой хүчит бөхийн барилдаан, нийтийн монгол бөхийн барилдаан, хуурнин шуугигч өсвөрийн бөхийн барилдаануудыг 2019 оны 01 сарын 27-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгууллаа. Улс, аймаг, сумын цолтой бөхийн барилдаанд Сүмбэр сумын харьяат, “Кюкшүзан хөгжил сан”-ийн бөх, аймгийн арслан Энхтөрийн МӨНХБААТАР түрүүлж, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, улсын өсөх идэр начин Чулуунбаатарын БАТЧУЛУУН үзүүрлэж, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, аймгийн арслан Мөнхжаргалын БЯМБАДОРЖ, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, аймгийн харцага Мандахын АДЪЯАХҮҮ нар шөвгөрсөн байна. Тус барилдаанд үзэгч түмний уран хурц барилдаанаараа баясгасан Сүмбэр сумын харьяат, аймгийн заан Александрын АМАРТӨРД “Уран барилдаантай” бөхийн шагналыг олголоо.
Нийтийн монгол бөхийн барилдаанд Хүнс, хөдөө аж ахуйн газрын бөх Э.Түвшинзаяа түрүүлж, Сүмбэр сумын 5 дугаар багийн залуу бөх Х.Гантулга үзүүрлэж, их шөвөгт залуу бөх Э.Болд-Эрдэнэ, Г.Бямбадорж нар үлдэж, дунд шөвөгт залуу бөх Н.Батсайхан, Н.Жавхлантөгс, Н.Мөнхбаяр нар шалгарч үлдсэн байна.

IMG_4772

IMG_4857

IMG_4870

IMG_4886

IMG_4908

IMG_4921 IMG_4933 IMG_4952 IMG_5044 IMG_5057 IMG_5146

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us