ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Засаг даргын зөвлөлийн хурал боллоо

   2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал зохион байгуулагдсан. Хуралдаанаар эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг таван төрөл дээр нь өсгөж, малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөн, аймгийн эдийн засаг нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Бадамсамбуугийн Бадамцэрэн, Ширчингийн Алтангэрэл, 6-р дугаар багийн малчин Жийеэгийн Бат-Очир, Цэвээний Ерөөлт, 4 дүгээр багийн малчин Лхагвын Эрдэнэтогтох, Гончигдаржаагийн Бавуудорж, Шивээговь сумын 2 дугаар багийн малчин Чимэддоржийн Баттогтох, Баянтал сумын 2 дугаар багийн малчин Готовдоржийн Баярмагнай нарт аймгийн “Аварга малчин” цол, тэмдэгээр шагнасан бол уяж хурдлуулсан хурдан хүлэг морьд нь бүсийн наадмаас 3 аман хүзүү, 1 айраг, аймаг, сумын наадмаас 3 түрүү, 3 аман хүзүү, 2 айрагт хурдалсан Сүмбэр сумын тавдугаар багийн иргэн Дашзэвэгийн Пүрэв-Очир, бүсийн наадмаас 2 аман хүзүү, аймаг, сумын наадмаас 4 айраг хүртсэн Сүмбэр сумын зургаадугаар багийн иргэн Доржийн Баатар, бүсийн наадамд 1 аман хүзүү, 5 айраг, аймаг, сумын наадмаас  4 түрүү, 1 аман хүзүү, 22 айраг хүртсэн Сүмбэр сумын зургадугаар багийн иргэн Дашдондогийн Мөнхбат, бүсийн наадамд 1 аман хүзүү, аймаг, сумын наадмаас 2 түрүү, 2 аман хүзүү, 8 айраг хүртсэн Сүмбэр сумын сумын Зургаадугаар багийн иргэн Хялмааний Баяраа  нарт  “Аймгийн алдарт уяач”  цол, тэмдэг олголоо.

IMG_8772

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us