ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын  хэлэлцээрийг дүгнэх уулзалт боллоо

Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны хамтын хэлэлцээрийг дүгнэх уулзалтанд төрийн байгууллагууд, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, аймгийн Ажил олгогч эздийн холбооны төлөөллүүд оролцлоо.

IMG_8797

Төрийн бодлого шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог бүхий л түвшинд тэгш байх зарчмыг барьж ажиллаж байна. Энэ бодлогынхоо хүрээнд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийг байгуулан, дүгнэж ажиллалаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, аймгийн Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг байгууллагууд гэрээний биелэлтийн талаар тайлан тавьж, хэлэлцүүллээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны хамтын хэлэлцээр нийт 5 зорилтын хүрээнд 52 арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлсэн. Үүнд:

  • Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 15 арга хэмжээ
  • Цалин хөлс, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын асуудлаар 20 арга хэмжээ
  • Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх асуудлаар 7 арга хэмжээ
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал 6 арга хэмжээ
  • Хүнийг хөгжлийг дэмжих чиглэлээр 4 арга хэмжээг хэрэгжүүлсэнээр төлөвлөгөөний

хэрэгжилт 82 хувийн биелэлттэй дүгнэгдэж, уулзалтанд оролцсон төлөөллүүд 2019-2020 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрт  тусгах саналаа өгч ажиллалаа.

IMG_8801IMG_8843IMG_8813IMG_8839

IMG_8914

IMG_8939

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us