ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Цөлжилт, элсний нүүдлийг бууруулах хязгаарлах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр боллоо

Бүгд найрамдах хятад ард улс болон Монгол улсын Шинжлэх ухааны академийн хамтын ажилгааны санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын Шинжа Угарын өөртөө засах орны “Экологи газарзүй хүрээлэн болон  Монгол улсын Шинжлэх Ухааны Академи Газарзүй, Геоэкологи хүрээлэнтэй хамтран Монгол улсад цөлжилт, элсний нүүдлийг бууруулах хязгаарлах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр болсон. Уг санаж бичгийн ажлын хүрээнд Говьсүмбэр аймаг сонгогдсон бөгөөд төсөл хэрэгжиж 20 га талбайг Сүмбэр сумын ИТХ-аар шийдвэрлэн ажиллаж байна.

Төслийг 2019 онд эхлүүлэхээр Шинжаны “Экологи газарзүй хүрээлэнгийн цөлжилтийн судалгааны төслийн удирдагч Лиги шинжи болон ШУА-ын Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн цөлжилтийн судалгааны нарийн бичгийн дарга А.Хауленбек  нар 2019 оны 01 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд төсөл хэрэгжиж газартай танилцаж,  хөрсний дээж авч, нөхцөл байдлыг тодорхойлоод явсан.

Төслийн хүрээнд уг газар ШУА-ын Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн  туршлага судалгааны талбай байгуулагдах бөгөөд байгалийн бүс бүслүүрт  зохицсон үндсэн ургамлыг ашиглаж цөлжилтийг хязгаарлах туршилт хийж нэвтрүүлэх, орон нутагт дэмжих 2019 оны 03 дугаар сард төлөвлөгөө гэрээ байгуулахаар талууд харилцан ярилцаж тохирлоо.

1

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us