ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Үндэсний бөхийн багийн аварга шалгаруулах барилдаан болж өнгөрлөө

Говьсүмбэр аймгийн үндэсний бөхийн холбоо, аймгийн БТСГазар хамтран Хөдөө орон нутагтаа тогтвортой ажиллаж амьдран, ард түмнээ баясгаж байгаа хөдөөгийн бөхчүүд, залуу бөхчүүдийг тодруулах, бие биенээсээ харилцан суралцах, бэлтгэл сургуулилтаа тогтмолжуулах боломж олгох, тэдний барилдааны амжилтыг дээшлүүлэх, бөхчүүдээ тал бүрээр дэмжихэд орон нутгийн удирдлага, байгууллага, хамт олны анхаарлыг хандуулах зорилгоор үндэсний бөхийн аварга шалгаруулах багийн барилдааныг 2019 оны 01-р сарын 20-нд БТСГазрын зааланд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээний нээлтэд Аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн Ж.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл нар оролцлоо.

1
Үндэсний бөхийн аварга шалгаруулах багийн барилдаанд ХОХБТХэлтэсийн харьяа агентлагууд /Хүнс хөдөө аж ахуйн газар, Цаг уур орчны шинжилгээний төв/ 5-р сургууль, Төрийн банкны хамтарсан “ШАР АРСЛАН” баг, Аймгийн цагдаагийн хэлтсийн “ШОНХОР” баг, Төмөр замын баг, Шивээ овоо уурхайн “Уурхайн хүчтэн” баг, Сүмбэр сумын 5-р баг “Чойрын богд” баг, Сүмбэр сумын 3-р баг, Баянтал сумын баг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг, Цахилгаан түгээх сүлжээ нийт 9 багийн 54 бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдсанаас Багийн дүнгээр Тэргүүн байранд Шивээ овоо ХК-ын Уурхайн хүчтэнүүд баг шалгарч алтан медаль, шилжин явах цомын эзэд боллоо. 2-р байранд Улаанбаатар төмөр замын харьяа Чойр зангилааны баг, 3-р байранд Сүмбэр сумын 3-р багийн Найрамдал баг шалгарсан. Хувийн дүнгээр Тэргүүн байранд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан М.Мөнхбаатар 9 даваатайгаар, 2-р байранд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн заан А.Амартөр, 3-р байранд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат аймгийн харцага Л.Тулга нар шалгарлаа.

3

2

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us