ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажилласнаар гомдол мэдээлэл буурсан үзүүлэлттэй байна

Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 05-аас 01 дүгээр сарын 18 хүртэл 14 хоногийн хугацаанд “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллаа. Тус арга хэмжээний хүрээнд аймгийн ЦТС, Төрийн банк, Онцгой байдлын газар, УС-ДУ ОНӨҮГ-ын ажилчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм” -ээр сургалтыг зохион байгуулж, гарын авлага, сэрэмжлүүлэг хүргэлээ. Мөн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг PC цахим тоглоомын газруудад үзлэг шалгалтыг зохион байгуулж, цахим донтолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр гарын авлага бэлтгэн түгээлээ.

Дээрх арга хэмжээг зохион байгуулсан 14 хоногт нийт  32  гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногийн үзүүлэлттэй харьцуулахад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10-аар буюу 50 хувиар, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 8-аар буюу 26,6 хувиар, нийт хүлээн авсан гомдол мэдээлэл 18-аар буюу 36 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

50220983_2209993242600023_8758911301347966976_n

50295329_505493746523517_7048423795278741504_o50192544_503057893433769_5653144119451582464_o 49938646_505542496518642_3057847248227401728_o

50151374_505493616523530_7605910971206336512_o

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us