ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн Онцгой комисс дахин хуралдлаа

Аймгийн Онцгой Комиссын мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүн өнөөдөр аймгийн Засаг даргын орлогчийн өрөөнд хуралдаж дараах үүргийг хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Үүнд
1. Сүмбэр, Шивээговь сумын Засаг дарга нарт: Сүмбэр сумын иргэн Өсөхбаяр, Дэлгэрсайхан, Чулуунбат Энхболд нарын нийт 75 гахайг яаралтай хашиж, хөдөлгөөнийг хорих арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
2. Эрчимсэн мал аж ахуйн бүс болон хогийн цэг орчмын айлуудын хашаалаагүй үлдсэн гахай байгаа эсэхэд тандалт судалгаа хийх зорилгоор “Дрон” нисгэх.
3. Гахайн эзэдтэй боломжтой бол уулзах, боломжгүй бол утсаар холбогдож африкийн гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх өвчилсөн тохиолдолд устгах арга хэмжээ авах, устгалын дараа ямар нэгэн нөхөн төлбөр олдохгүй гэдгийг ойлгуулах, заавар зөвлөмжийг тараах.
Говьсүмбэр аймгийн хэмжээнд албан ёсны судалгаа, тулгалтын дараах байдлаар Сүмбэр суманд одоогийн байдлаар 15 байрлалд 218 амьд гахай, Шивээговь суманд 3 байрлалд 43 гахай нийт аймгийн хэмжээнд 261 гахай байгаа гэсэн албан ёсны дүн мэдээ гарсан байна.

50058859_775002609532258_7722782576133275648_o

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us