ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Спортын салбар холбоодын тэргүүн болон дасгалжуулагч багш нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт боллоо

Аймгийн спортын салбар холбоодын тэргүүн болон дасгалжуулагч багш нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт, зөвлөгөөнийг 2019 оны 01 сарын 10-нд Аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Аймгийн Засаг дарга Г.Батсуурь, 3-н Сумдын Засаг дарга нар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранчимэг, НБХэлтсийн спорт хариуцсан мэргэжилтэн Б.Сүхбаатар нар оролцлоо. Зөвлөгөөнд  аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа  явуулж буй  спортын  17-н салбар холбоод  оролцсон.  Зөвлөгөөнөөр 2019 онд зохион байгуулагдах Хүүхдийн спортын их наадмын заавар, 2019 онд зохион байгуулах, оролцох тэмцээн уралдааны төлөвлөгөөнүүдийг танилцуулсан. 2018 онд тэмцээн уралдаанд оролцсон байдал, цаашид хэрхэн анхаарч ажиллах талаар мэдээлэл, зөвлөмж өгсөн.

IMG_7841

Зөвлөгөөний үеэр Иргэдийн спортын их наадмын хүрээнд олгох Спортын хэрэглэл, материалыг Сумдын Засаг дарга нарт гардуулж өгсөн. Спортын холбоод Спортын хэрэглэл материалаар дэмжлэг үзүүлсэн. Нийт 3-н сумд болон 11 спорт холбоодод 5,8 сая төгрөгийн хэрэглэл материалыг олгосон.

Биеийн тамир, спортын газар салбар холбоодын тэргүүнүүдтэй хамтын ажиллагаа, тэмцээн уралдаанд оролцох төсвийн зардлын гэрээг байгуулсан.

IMG_7844IMG_7859

IMG_7850 IMG_7847

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us