ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Гар бөмбөг”-ийн тэмцээн явагдлаа

Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны түүхт өдөр, Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 97 жилийн ой, бие бүрэлдэхүүний 2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн Онгой байдлын газрын Ахмадын зөвлөлөөс бие бүрэлдэхүүн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, залуу хойч үе, ахмад үеийн алба хаагчдын хамтын ажиллагааг сайжруулах, байгууллагын түүхэн замналыг ойлгуулах, цаашид багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг гэр бүлийн гишүүдийг оролцуулан зохион байгуулж байна. Тэмээнд 7 багийн 49 баг тамирчид оролцсон бөгөөд Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн дэслэгч З.Эрдэнэзолбоо салааны захирагчтай салаа тэргүүн байранд шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 97 жилийн ойн баяр тохиож байна. Анх 1922 оны энэ өдөр буюу 1 дүгээр сарын 13-ны өдрийн Ардын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах байгууллагыг байгуулж байсан түүхтэй.

49213203_1528810917221364_210590050478456832_n50100586_382086325932398_8636108595693355008_n49706025_2049620191794920_1448702360250482688_n

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us