ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Үүрэг чиглэл өглөө

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ж.Дамдинсүрэн нь 2019 оны 01 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд “Онцгой байдлын албаны удирдах ажилтны цугларалтад хамрагдан, 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг ОБЕГ-ын даргаар батлуулаан ирлээ.

49428967_773127996386386_1439473695302090752_o
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Онцгой байдлын албаны удирдах ажилтны цугларалт”-аар өгсөн үүргийг алба хаагч нарт танилцууллаа. Үүнд:

  • Онцгой байдлын ерөнхий газраас 2019 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах төлөвлөгөө боловсруулж, үр дүнг улирал тутам дүгнэх, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах,
  •  “Төрийн албаны тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, алба хаагчдыг томилох, шагнах, урамшуулах үйл ажиллагаанд “чадахуйн зарчим”-ыг хэрэгжүүлэх замаар албыг бэхжүүлэх,
  • Гамшгаас хамгаалах тухай болон холбогдох хуулийн шинэчлэлийн хүрээнд батлан гаргасан дүрэм, журам, заавар, аргачлалыг алба хаагчдаар судлуулах, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ашиглах,
  • Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлэх, гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, хүч хэрэгслийн чадавх, бэлэн байдлыг дээшлүүлэх,
  • Байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийж гамшгийн эмзэг байдлыг бууруулах зорилтын хэрэгжилтийг хангах,
  • Сахилга, дэг журмыг сахих, ёс зүйн хэм хэмжээг баримтлах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, төрийн албаны хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг баримтлан эерэг уур амьсгалтай, сэтгэл зүйн дарамтгүй ажиллах орчныг бүрдүүлэх,
  • Алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, мэргэшлийн зэргийн шалгалтад бэлтгэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, хөгжүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх.

Мөн ОБЕГ-ын даргын 2019 оны 01 тоот албан даалгаврыг судалж ажиллахыг үүрэг болголоо.
Энэ жилийн стратегийн цугларалтад ОБЕГ-ын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100-аад удирдах ажилтан хамрагдсан ба Онцгой байдлын байгууллагын алба хаагчид өнгөрсөн онд улсын хэмжээнд тохиолдсон нийт 4367 удаагийн аюулт үзэгдэл, ослоос 1125 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

49834005_773128729719646_2907638493695967232_o

50463149_773128986386287_6853241098161094656_o 49897573_773128756386310_8385783401872883712_o

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us