ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь иргэдтэй уулзалт зохион байгууллаа

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь 2019 оны 01 дүгээр сарын 10, 11-ны өдрүүдэд дуу бүжгийн Боржигин чуулгад иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

IMG_7867

Уулзалтад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн засаг даргын эрхлэх хүрээний хэлтэс агентлагуудын удирдлага, сумдын Засаг дарга нар оролцлоо.IMG_7990

Аймгийн Засаг дарга Г.Батсуурь 2018 онд аймгийн хэмжээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын тайлан мэдээлэл болон 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын тухай мэдээлэл хийлээ.

2018 онд аймгийн удирдлага иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг үр өгөөжтэй, чанартай хийж гүйцэтгэх, иргэдэд боловсрол, эрүүл мэнд, соёлын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, төрийн үйлчилгээний ил тод байдлыг ханган, төрийн албан хаагчдыг чадваржуулах, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд анхааран ажилласан байна.

IMG_7928

Улс орны төсөв санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа хэдий ч аймгийн хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалт, хандив тусламжаар бүтээн байгуулалтын ажлуудыг үр дүнтэй хийсэн байна.

Уулзалтад оролцсон иргэд аймгийн удирдлагуудаас ажлын тайлан мэдээлэлтэй холбоотой болон бусад асуудлаар асууж тодруулахаа зүйлээ чөлөөтэй асууж ярилцсан, аймаг орон нутгийн хөгжил дэвшлийн тухай санал бодлоо солилцсон бүтээлч уулзалт боллоо.

IMG_8036

IMG_8008 IMG_8016

IMG_7967

IMG_7964

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us