ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аргаль хонинд зориулан нэмэлт өвс тэжээл, хужир тавьж өгөх арга хэмжээг зохион байгууллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулж хэвшсэн дархан цаазат ховор амьтан болох аргаль хонинд зориулан нэмэлт өвс тэжээл, хужир тавьж өгөх арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын  албан хаагчид  болон Уулзварын гол нөхөрлөлийн гишүүдтэй хамтран улсын тусгай хамгаалалттай Чойрын богд уул болон Хээнций нуруу зэрэг газруудад 2019 оны 01 дүгээр сарын 08 өдөр зохион байгууллаа.

a2

Аргаль хонины хувьд өвөлжилтийн байдал харьцангуй хэвийн байгаа боловч  ойр орчмын  малын бэлчээрийн талхигдлын улмаас ялангуяа Хээнций нуруу орчмоор өвс тэжээл хомс байдалтай  Чойрын богд уул орчим аргаль хонь их хужирсан шинжтэй байлаа. 2018 онд Чойрын богд ууланд дунд уулын амыг хашиж хамгаалан байгаль хамгаалагч тогтмол ажилласны үр дүнд  тэр орчмын бэлчээр мэдэгдэхүйц сэргэж зэрлэг амьтан идээшин амьдрах орчин сайжирч байгаа нь ажиглагдаж байв.

a3

Био-техникийн арга хэмжээнд нийт 10 хүн, 50 боодол өвс, 0,5 тонн хужрыг бэлтгэж зэрлэг амьтдын байршиж буй 12 байршил газруудад тараан байрлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн ба ажлын гүйцэтгэлд тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчаар дамжуулан  үр дүнд нь хяналт тавин  ажиллаж байна.

a4

a1

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us