ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Шинэ жилийн баяр наадмын өдрүүдэд “Цагдаа, дотоодын цэргийн бүрэлдэхүүн” өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллалаа

“Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлэх тухай” Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/304 дугаар тушаал, өгсөн үүргийн дагуу цагдаагийн хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/53 дугаар тушаалаар бие бүрэлдэхүүнийг 2018 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 09:00 цагаас энэ оны 01 дүгээр сарын 02-ний өдрийг хүртэл хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлэн ажилласан.

48936591_389399911864229_1214219191956013056_n

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнийг зохицуулах, хамгаалалтанд ажиллах хүн, хүч хэрэгслийг оновчтой зохион байгуулах, сахилга ёс зүйн зөрчил дутагдалгүй ажиллуулах, алба хаагчдын албаны бэлэн байдлыг хангуулан, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал, өгсөн үүрэг чиглэлийг танилцуулан, үүрэг гүйцэтгэх ёс журмын болон хэв журмын эргүүл, харуул жижүүрүүдийг томилгоожуулан, аюулгүй ажиллагааны зааварчлага өгч, нийт бие бүрэлдэхүүнээс сахилга ёс зүй зөрчихгүй, цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандартыг мөрдөж ажиллах талаар баталгааг гаргуулан авсан.

49517082_967402266781666_1870869427512147968_n

Эрүүлжүүлэх саатуулах баривчлах байранд саатуулагдаж байгаа иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, өдөр тутмын ёс журмын эргүүлүүд, тасгийн дарга ахлах байцаагч нараас тухай бүр, ерөнхий жижүүрүүд 2 цаг тутам байрны үйл ажиллагааг шалган үүрэгжүүлэн ажиллав.

Хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг болон худалдан борлуулдаг аж ахуй нэгжүүдэд баяр ёслолын үеэр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон насанд хүрээгүй хүнд үйлчлэхгүй байх, цагийн хуваарийг баримталж ажиллах талаар цагдаагийн хэлтсийн 55 дугаартай албан мэдэгдэл хүргүүлэн, төвлөрсөн зах худалдааны төв, хүнсний дэлгүүр цэгүүдэд нийт 65 мэдэгдэл, сэрэмжлүүлэг, зөвлөмж  тараан, шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулах байгууллагуудаас ирүүлсэн хуваарийн дагуу тухайн үйл ажиллагаа явагдсан газруудыг эргүүлийн чиглэлд оруулан, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдийг  хяналтанд авч ажилласан.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 45 аж ахуйн нэгж, байгууллагад байгууллагынхаа ажилчдын аюулгүй байдлыг хангаж, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, харуул хамгаалалтын сонор сэрэмжийг дээшлүүлэх, орчны гэрэлтүүлгээ сайжруулж, хаалга цонхны бэхэлгээ хийх, дохиолол, камерын системийн бүрэн ажиллагааг ханган ажиллах талаар сэрэмжлүүлэг зөвлөмжийг хүргүүлсэн.

“Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тэнсэн харгалзах болон хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 7 этгээдэд гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар баталгааг гаргуулан хууль эрх зүйн зөвөлгөөг өгч ажилласан.

Тус аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг олон улсын чанартай авто замаар тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, химийн хорт болон аюултай бодисын тээвэрлэлт яваагүй. Тус аймгийн нутаг дэвсгэрт байрлах төрийн өмчит “Шивээ-овоо” ХК-ний тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн агуулах ажиллаагүй түр зогссон ба  тэсэлгээний бодисын агуулахын хамгаалалтанд хяналт тавьж, анхааруулах санамж, мэдэгдэлийг өгч ажилласан.

Арга хэмжээний хүрээнд буюу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл хугацаанд 654 зөрчлийг илрүүлж зөрчил гаргасан 654 хүнийг 24.540.000 төгрөгөөр торгож, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан 54 хүнийг эрүүлжүүлэн саатуулж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 60 хүнийг ар гэр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүлээлгэн өгч, 1 хүнийг 7 хоногийн хугацаагаар баривчлуулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 25 жолоочийн эрхийг хасч, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцон ажиллалаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us