Аймгийн удирдах ажилтнуудын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шуурхай зөвлөгөөний дэг
Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг:
№ | Үүрэг, даалгавар | Хэрэгжүүлэх хугацаа | Хэрэгжүүлэх байгууллага |
1 |
Аймгийн гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааны 2019 оны төлөвлөгөө болон иж бүрэн сургуулилтын төлөвлөгөөг боловсруулж батлуулах
|
2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор |
Онцгой байдлын газар |
2 |
Цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдэл байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор бэлэн байдлыг хангуулах
|
– |
Онцгой байдлын газар, Сумдын Засаг дарга |
3 | Аймгийн шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ, хүүхдийн болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шинэ жилийг чанартай зохион байгуулах |
Хүүхдийн шинэ жил 12 дугаар сарын 19 Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шинэ жил-12 дугаар сарын 26 Аймгийн төв шинэ жил-12 дугаар сарын 28
|
Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Боловсрол, соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар |
4 | Өргөдөл гомдлын тайланг хугацаанд нь хүргүүлэх | 2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор | Сумдын Засаг даргын тамгын газар,
Бүх байгууллагууд |
5 | “Боржигин голомт – Болор цом 36” яруу найргийн улсын уралдаан 2019 оны 1 дүгээр сарын 4,5-ны өдрүүдэд манай аймагт зохион байгуулагдах болсон тул бэлтгэл ажлыг сайтар хангаж, чанартай зохион байгуулах | 2019 оны 1 дүгээр сарын 4,5 | Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёл урлагийн газар, Аймгийн номын сан, Боржигин чуулга |
6 | Баярын амралтын өдрүүдээр хариуцлагатай жижүүр томилох |
2019.12 |
Сумдын Засаг даргын тамгын газар, Бүх байгууллагууд |