Монголын сэтгүүл зүйн салбарт цагаан мэдээнээс эхэлж бичлэгийн төрөл бүрээр бичиж туурвиж 35 дахь жилтэйгээ золгож байгаа МЗЭ-ийн гишүүн, МСНЭ-ийн гишүүн “Ган үзэгтэн” сэтгүүлч, Монголын Радиогийн Говьсүмбэр аймаг дахь сурвалжлагч Төмөрийн БОЛДБААТАР-ын Монгол Улсын “СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цолны уран бүтээлийн мялаалгын тоглолт 2018 оны 12 дугаар сарын 8-ны билэгт сайн өдөр Дуу, бүжгийн Боржигин чуулгад болох билээ. Тус мялаалгыг тохиолдуулан аймгийн Засаг дарга Г.Батсуурь, ЗДТГазрын дарга Д.Содном нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэн цаашдын ажил бүтээлд нь амжилт хүсэж алд цэнхэр хадаг, мөнгөн аяга, идээний хамт өргөн барьлаа.