ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

МЭНДЧИЛГЭЭ

imgl3411

Говьсүмбэр аймагтаа ажиллаж, амьдарч байгаа эрхэм хүндэт ахмадууд та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийн мэндийг дэвшүүлье.
Нэгдсэн үндэсний байгууллагаас 1990 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр” болгон зарласнаас хойш олон улсад 28 дахь жилдээ, Монгол улсад 26 дахь жилдээ тус тус тэмдэглэж байгаа билээ.
Эх орныхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмадууд, азай буурлууд та бүхэн маань аймаг, орон нутгийнхаа хөгжилд хуримтлуулсан мэдлэг, арвин их туршлагаараа үргэлжид үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн.
Бид ахмадуудынхаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, жигд хүртээмжтэй авах бүхий л нөхцлийг бүрдүүлэхийн төлөө тодорхой, үр дүнтэй арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид төрийн зүгээс хэрэгжүүлж буй бодлого төлөвлөлтийг оновчтой зохион байгуулах, үр дүнг сайжруулахад анхаарах болно.
Та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.БАТСУУРЬ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us