ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн Удирдах ажилтнуудын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 42 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 18, орны хүн оролцуулсан 4/Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх – 425 дугаар нээлттэй хорих ангийн дарга, Биеийн тамир, спортын газрын дарга, Хүнс, хөдөө, аж ахуйн газрын дарга/, ээлжийн амралттай боловч орны хүн хүн оролцуулсан 9, нийт 31 албан тушаалтан оролцов. Чөлөөтэй 3 /аймгийн ЗДТГ-ын дарга, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/, албан томилолттой 1/Татварын хэлтсийн дарга/, ээлжийн амралттай 15 /Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Онцгой байдлын газрын дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Баянтал сумын Засаг дарга, Шивээговь сумын Засаг дарга, Сүмбэр сумын Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Байгаль, орчин, аялал жуулчлалын газрын дарга, “Ус-Ду” ОНӨААТҮГазрын дарга, “Талын Илч” ОНӨААТҮГазрын дарга, Статистикийн хэлтсийн дарга, Уул уурхайн жишиг сургууль Политехник коллежийн захирал/, өвчтэй 1/аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга/ тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 1/Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно. Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Шуудан үйлчилгээний газрын дарга Д.Баясгалан, Тогтвортой амьжиргаа-3 төслийн зохицуулагч Л.Уранчимэг нар оролцлоо.

Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгавар:

Өгөх үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
1 Найрамдал хотхоны гэрэлтүүлгийг бүрэн асаах, борооны ус, үлийн цагаан оготно болон бусад шалтгаанаар эвдэрсэн явган замыг засварлах, автозам дээр тогтсон борооны усыг зайлуулах суваг, шуудуу гаргах ажлыг зохион байгуулах.

Автозамыг нөхөх ажлыг шуурхай дуусгах;

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор “Тохижилт-Сүмбэр” ОНӨААТҮГазар
2 Аймгийн хэмжээний бүх байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, үр дүнг тайлагнах; 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Бүх байгууллага
3 Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар малчид болон мал бүхий иргэдэд чиглэл өгөх, бэлтгэл ажлыг чанартай хангуулах; 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Хүнс, хөдөө аж ахуйн газарт
4 2019 оны төсвийн төслийг бэлтгэн Сангийн яаманд хугацаанд нь хүргүүлэх.

Төсвийн төслийг бодитой тооцох, төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжийг судалж, танилцуулах.

2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор СТСХ, бүх байгууллагууд
5 Аймаг, орон нутагт хөрөнгө оруулалтыг татаж ирэхэд санал, санаачлага гарган, идэвхитэй ажиллах; Төрийн байгууллагууд
6 Аймаг, орон нутагт гол усны гамшгаас хамгаалах аврах ажиллагаа явуулахтай холбогдох мэдээлэл, саналыг бэлтгэн танилцуулах; 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ОБГ, Сумдын Засаг дарга нар

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих анги  тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

Аймгийн Засаг даргын Тамгын газар

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us