ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс ТАТВАР-БОГЦТОЙ АЯЛАЛ үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс ТАТВАР-БОГЦТОЙ АЯЛАЛ үйл ажиллагаа: Энэхүү үйл ажиллагааны нь татварын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулж, татварын хууль тогтоомжийг сурталчилах, татварын бодлого, өнөөгийн хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтын талаар иргэдэд мэдээлэл өгөх, татварын албаны үйл ажиллагаатай холбоотой санал авах,  мэдээлэл сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулах, татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг дээшлүүлэх зорилготой. Өөрсдийн боловсруулан хэвлэсэн 11 төрлийн гарын авлагыг БОГЦОНД хийж 250 айл өрх, татвар төлөгчдөд тараасан. Тус хэлтсийн албан хаагчид Сүмбэр сумын 2 дугаар багийн айл өрх, Шивээговь, Баянтал сумдад айл өрхүүдээр орж БОГЦТОЙ аялалаа тараасан.

Иргэдэд үйлчлэх өдөрлөгийн Сүмбэр суманд 2 удаа, Шивээговь, Баянтал сумдад нийт 4 удаа зохион байгуулж үйлчилгээ үзүүлж, гарын авлага тарааж, Татвар БОГЦТОЙ аялал аялуулж, танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулж, дээрх арга хэмжээнд нийт 850 гаруй иргэдийг хамруулсан байна.

Татварын ерөнхий газраас дэвшүүлсэн ЧАНАРТАЙ ХҮРТЭЭМЖТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ зорилтыг хэрэгжүүлж, ТАТВАР БОГЦТОЙ АЯЛАЛ-аа 2018 он дуустал аялуулах бөгөөд иргэдэд үйлчилгээгээ хүртээмжтэй хүргэх ШИНЭЛЭГ үр дүнтэй ажил болж байна.

 

 

32076093_1229868917147935_8996425333573943296_n 32080303_10212328969171351_4282211612498067456_n 32095461_930668530435323_3973850350967848960_n 32158546_10212328987651813_6859707759835742208_n 32219156_10212352182391667_6305011311923167232_n 32260985_1752513691500169_2843016368515710976_n 32280471_1231736253627868_7110416550070321152_n

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us