ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ “ХАМТДАА ХӨГЖЬЕ” аян нээлтээ хийлээ

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлэн ядуурлыг бууруулах зорилт тусгагдсан. Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Олон улсын байгууллага хооронд 2018 оны 02-р сарын 09 нд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.
Хүүхэд, гэр бүлийн сайн сайхан байдлыг орон нутагт тогтвортойгоор бий болоход хувь нэмрээ оруулах зорилгоор Дэлхийн Зөн ОУБ-ын санаачилсан өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Сүмбэр сумын 120 өрх сонгогдож, эдгээр өрхүүдийг 3 жилийн хугацаанд хөгжүүлэх аян юм.
Энэхүү аяны хүрээнд сонгогдсон өрхүүд маань өрхийн орлогоо нэмэгдүүлэх үйл ажиллагаанд оролцож, санхүүгийн боловсролоо дээшлүүлэн, хандлага, сэтгэлгээ, гэр бүлийн харилцаа, хүүхэд хамгаалал, дундын хуримтлалын бүлгийн сургалтууд, болон эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр болон халамжийн үйлчилгээнүүдэд хамрагдан амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой болно.
Аяны үйл ажиллагаанд аймаг, сумын удирдлагууд, “Хамтдаа хөгжье” аяны ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

 32396399_1717722524985604_7979601799160004608_o32673711_1717722538318936_5138191477830057984_o32381125_1717722608318929_7208120793992003584_o32634526_1717722634985593_1491189679981068288_o 32532386_1717722701652253_4323730799355494400_o 32595160_1717722654985591_2419684531893174272_o 32621022_1717722558318934_9067622826051108864_o

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us