ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Санхүү, төрийн сангийн хэлтэс болон харъяа агентлагуудын хамтарсан иргэдэд үйлчлэх нээлттэй өдөрлөг боллоо

Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа агентлагуудын хамтарсан иргэдэд үйлчлэх нээлттэй өдөрлөг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянтал суманд, 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сүмбэр суманд тус тус зохион байгуулагдлаа.

Уг өдөрлөгт Санхүү, төрийн сангийн хэлтсийн зүгээс санхүү, төсвийн талаар иргэдэд мэдээлэл хүргэх, орон нутгийн төсвийн зарцуулалт, санхүүжилтийн талаар танилцуулах, гарын авлага тараах, “Санхүүгийн боловсрол” аяны хүрээнд иргэд болон ерөнхий боловсролын дунд сургуулийн  сурагчдад мэдээлэл хүргэх зэрэг үйлчилгээг үзүүллээ.

Аймгийн Татварын хэлтсээс иргэдэд татварын хууль тогтоомж сурталчлах, гарын авлага тараах, АТӨЯХАТ төлөх, ТТИОТБ-ийн цэнхэр дэвтэр олгох, еbarimt.mn-д НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд мэдээлэл зөвлөгөө өгөх болон татвар төлөгчдөд зориулсан “Татварын хишиг” дууны нээлт, “АХА” тэмцээн зэрэг үйл ажиллагаанууд зохион байгууллаа.

Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсээс иргэдэд хууль тогтоомж, түүнд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар сурталчлан таниулах, гарын авлага тараах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэр нээх, сайн дурын даатгалын шимтгэл төлөлт, баталгаажуулалт хийх, тэтгэвэр тогтоолт, олголт, НДШ-ийн тайлан гаргах, ажилгүйдлийн тэтгэмж, түүнийг тогтоон олгох талаарх мэдээлэл, зөвлөгөөг тус тус хүргэж ажиллаа.

Аймгийн Статистикийн хэлтсээс Статистикийн мэдээ, мэдээллүүд танилцуулах, хүмүүст өөрсдийнх талаарх “Сонирхолтой статистик” мэдээллийг гарган танилцууллаа.

Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас иргэдэд санхүү, төсвийн талаарх мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, шилэн дансны мэдээллийг хэрхэн оруулах, мэдээлэл хэрхэн авах талаар зөвлөгөө агч ажиллаа.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын хүрээний байгууллагууд болох “Монгол даатгал”, “Ард даатгал”, “Бодь даатгал”, “Миг даатгал”-ын Говьсүмбэр аймаг дахь салбарууд болон үүрэн холбооны оператор “Мобиком”, “Жи мобайл”, “Скайтель”, “Юнитель”-ийн салбаруудын зүгээс өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан танилцуулж, нэг дороос үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын хүрээний байгууллагууд болох “Бодь даатгал”, “Монгол даатгал”, “Миг даатгал”, “Ард даатгал”-ын салбаруудтай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, хувь хүний болон өрхийн санхүүтэй холбоотой зөв дадлыг амьдралдаа хэвшүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гар зураг”, “Эссэ бичлэг”-ийн уралдааныг амжилттай зохион байгуулж шагнаж урамшууллаа. “Гар зураг”-ийн уралдаанд:

1-р байр – Сүмбэр сумын 5-р сургуулийн 3А ангийн сурагч Э. Сумъяабазар

2-р байр – Баянтал сумын 4-р сургуулийн 6А ангийн сурагч Ч. Амарсайхан

3-р байр – Баянтал сумын 4-р сургуулийн 6А ангийн сурагч С. Бүрэнтулга

“Эссэ бичлэг”-ийн уралдаанд:

            1-р байр – Сүмбэр сумын 1-р сургуулийн 12В ангийн сурагч Б. Ариунзаяа

            2-р байр – Сүмбэр сумын 1-р сургуулийн 8Б ангийн сурагч Б. Шинэжаргал

            3-р байр – Сүмбэр сумын 5-р сургуулийн 12Б ангийн сурагч М. Анударь

            Тусгай байр – Сүмбэр сумын 2-р сургуулийн 10А ангийн сурагч М. Ариунтуул нар шалгарлаа.

32743107_883953591768324_4223456176420945920_n 32821394_883953471768336_6833428693197520896_n 32840707_883953685101648_8678283692776357888_n 32852260_883953455101671_2133058652444033024_n (1) 32878805_883953305101686_5732404137421701120_n 32925803_883953395101677_6508832524007899136_n 32941452_883953491768334_7162660858676379648_n

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us