ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Боржигин түмний дуулал – 2018” урлагийн наадам амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа

2018 оны 04 сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын нэрэмжит “Урлагийн наадам”-ын эхний 3 байрт шалгарсан шилдэг номеруудаас бүрдсэн “ГАЛА ТОГЛОЛТ” амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд 70 гаруй байгууллагын хамтарсан 14 багийн тоглолт болж 600 гаруй ажилтан албан хаагчид оролцож өөрсдийн авъяас чадвараа сорин өрсөлджээ.
Наадмыг МУ-ын Ардын жүжигчин Д.Ухнаа, СУИС-ын хүндэт доктор, МУГЖ О.Ичинхорлоо, “Боржигин” чуулгын гоцлол дуучин МУСТА Р.Батболд нар шүүж, хөндлөнгийн ажиглагчаар Уртын дууч МУСТА Ш.Өлзийбат, МУСТА Г.Батсүх, НБХ-ийн мэргэжилтэн Ш.Түмэн -Өлзий нар ажиллаа.
Багийн нэгдсэн дүнгээр Шивээговь сумын ИТХ, ЗДТГ, сумын харьяа төрийн болон бизнесийн байгууллагуудын хамтарсан урлагийн баг 459.8 оноогоор тэргүүн байр эзэлж Засаг даргын өргөмжлөл, 1.0 сая төгрөгөөр, Төмөр замын байгууллагуудын хамтарсан Чойр зангилааны урлагийн баг 418.5 оноогоор дэд байрт шалгарч өргөмжлөл, 800.0 мянган төгрөг, аймгийн ИТХ, ЗДТГ, Аудитын газар, Орон нутгийн өмчийн газар, Сүмбэр сумын ИТХ, ЗДТГ, “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ хамтарсан урлагийн баг 408.4 оноогоор гутгаар байрт шалгарч өргөмжлөл, 600.0 мянган төгрөгөөр тус тус шагнагдсан байна. Мөн 12 номинац тус бүрт эхний 3 байрт шалгарсан уран бүтээлчид, баг хамт олныг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан юм.
Энэхүү урлагийн наадамд сэтгэл зүрх гарган бэлтгэж оролцсон байгууллага, хамт олон, үзэж сонирхон Говьсүмбэр аймгийнхаа авъяастнуудыг дэмжсэн үзэгчид, иргэддээ талархал илэрхийлье.
Уг наадамд ажлын болон бусад шалтгаанаар ороогүй аж ахуй нэгж, байгууллагын хамт олондоо дараа дараагийн арга хэмжээнүүдэд идэвхи зүтгэл, сэтгэл гарган оролцож байхыг уриалж байна. 31689075_1703742013050322_2974391979216994304_o 31689124_1703741779717012_3094445059693608960_o 31689171_1703740686383788_2372176429753303040_o 31711001_1703741476383709_6046061162347364352_o 31714768_1703741396383717_3136761968006791168_o 31717801_1703741339717056_4866982727087292416_o 31719328_1703740949717095_3161999371931746304_o 31723256_1703741083050415_6413059722584260608_o 31723349_1703741939716996_5705158303709921280_o 31727737_1703740986383758_8872822398202675200_o 31732401_1703741609717029_337087750857555968_o 31740038_1703741889717001_49639483955478528_o 31743527_1703741249717065_706315476430487552_o 31743548_1703741923050331_914263842849030144_o 31747806_1703740656383791_8607370969515819008_o 31747821_1703740799717110_8033289826662875136_o 31747865_1703740833050440_7077358152433270784_o 31753505_1703740663050457_3794370625515028480_o 31776032_1703741453050378_5616506167221026816_o 31815416_1703741716383685_100372384980140032_o 31870410_1703741129717077_770600270584348672_o 31870448_1703740923050431_2093544347730444288_o 31870806_1703740779717112_886975299982458880_o 31870899_1703741153050408_1115091325289496576_o 31880509_1703741646383692_4548300319842369536_o

Та бүхнийг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан өнө мөнхөд ивээх болтугай.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us