ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЧИГ ХАНДЛАГА” удирдах ажилтан, багш нарын уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЧИГ ХАНДЛАГА”  уулзалт хэлэлцүүлгийг  2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн  багш нарын тухайн жилдээ хэрэгжүүлсэн шинэлэг, онцлох үйл ажиллагааг танилцуулах, сайн туршлагаасаа хуваалцах зорилгоор тус  уулзалт хэлэлцүүлгийг  зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт  Аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтан, зөвлөх багш, судлагдахууны багийн багш ахлагч нар оролцлоо. Тус хэлэлцүүлгээр боловсролын чиглэлээр орон нутагт баримтлан хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэж буй үйл ажиллагааны мэдээлэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалтын   сургалтын үйл ажиллагааны туршлага, насан туршийн боловсролын сургалтын үйл явцын талаар хэлэлцэж,  хэлэлцүүлгээс дэвшүүлсэн санал, тулгамдаж буй асуудлуудыг тусган төлөвлөгөө боловсруулж,  хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Ерөнхий боловсролын сургуулиудын  сайн арга туршлагууд түгээн дэлгэрсэн, үйл ажиллагаандаа шинэ, санал санаачилгуудыг хэрэгжүүлэн ажиллах  сэдэл тэмүүлэл төрсөн  үр дүнтэй арга хэмжээ боллоо.

imgl9220

imgl9219 imgl9226

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us