ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Боржигин түмний дуулал-2018” урлагийн наадам хөшгөө нээлээ


Аймгийн Засаг даргын нэрэмжит “Боржигин түмний дуулал-2018” урлагийн наадмын нээлтийн ажиллагаа “Боржигин” чуулгын гадна талбайд боллоо. Нээлтийн ажиллагаа наадамд оролцох байгууллагуудын төлөөлөл тугаа барин жагсаж, аймгийн Засаг дарга Г.Батсуурь албан ёсоор нээж үг хэлснээр эхэлсэн юм. Шүүгчдийг төлөөлж наадмын ерөнхий шүүгч МУ-ын Ардын жүжигчин Д.Ухнаа тэмцээнд оролцоход анхаарах зарим асуудлуудын талаар тайлбарлаж амжилт хүслээ.

Тус наадмын шүүгчдээр МУ-ын Ардын жүжигчин Д.Ухнаа, СУИС-ын хүндэт доктор, Монгол Улсын гавьяат жүжигчин Ичинхорлоо, “Боржигин” чуулгын дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Р.Батболд нар ажиллах юм.

Энэ удаагийн наадамд 70 гаруй байгууллагын 500 гаруй ажилтан, албан хаагчид 15 багт хуваагдан өрсөлдөж байна.

imgl9052 imgl9072 imgl9073 imgl9075 imgl9088 imgl9108 imgl9121 imgl9130

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us